АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри 2014 оны Олон улсын шашны эрх чөлөөний тайланг 10 сарын 14-ны Лхагва гарагийн 23:00 цагт танилцуулах гэж байна.
Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри тайланг танилцуулсны дараагаар Шашны эрх чөлөөний асуудлаарх тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Дэвид Сапэрстин үг хэлж, асуултад хариулт өгөх болно.
Арга хэмжээ хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй явагдаж, www.state.gov сайтаар шууд цацагдана. Твиттэр дээр @StateDeptLive, @StateDept болон @HumanRightsGov хаягуудыг дагаж, #ReligiousFreedom тагаар мэдээллээ аваарай. Мөн фэйсбүүкийн fb.com/StateDRL хуудаснаас мэдээлэл авах боломжтой.
Илтгэлийг хэвлэлийн бага хурлын дараа буюу 10 сарын 15-ны үүрийн 00:15 минутад State.gov, HumanRights.gov сайтууд дээр нийтэд нээлттэй тавих ба Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамны вэбсайт дээр байршуулна.