АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон Америкчуудын нэрийн өмнөөс нийт Монголчуудад Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлье.
Өнгөрсөн сард Улаанбаатар хотноо айлчлахдаа урагшлан дэвшиж буй нийгмээ уламжлалт соёлтойгоо хэрхэн хоршуулан буйг харахад гүн сэтгэгдэл төрж байлаа.
Ардчилалд шилжсэн богинохон 26 жилд танайх саяхны Улсын Их Хурлын сонгууль, улс төрийн нэг намаас нөгөө намд хийсэн хүчний шилжилт харуулсан ардчилсан байгууллагуудыг бэхжүүлэх, эх орондоо болон дэлхийд хүний эрхийг хангах, чөлөөт зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэхэд гайхалтай ахиц дэвшил гаргасан.
Их баяр наадмын энэ өдөр та бүхэнтэй хамт буйн адилаар АНУ Монгол Улсын эдийн засгийн болон ардчиллын хөгжлийн замд дэмжлэг үзүүлэхдээ туушдаа зогссоор байх болно.