ГАДААД ХЭРГИЙН САЙД: (орчуулгын орчуулга) АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри та манай оронд тавтай морилно уу, өөрийн орондоо таныг хүлээн авч уулзаж буйдаа онцгой баяртай байна. Монгол Улс Америкийн Нэгдсэн Улстай харилцаагаа өргөжүүлэхийг эрмэлзсээр ирсэн. Манай улс гадаад бодлогодоо дурьдсанчлан манай гуравдагч, чухал гуравдагч хөрш болох АНУ-тай харилцаагаа хөгжүүлэх бидний хувьд нэн чухал. 2017 онд хоёр орны дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож буй бөгөөд бид түүхэн бас өгөөжтэй харилцаагаа тэмдэглэх болно.
Үүн дээр нэмээд Монголын (сонсогдохгүй) шилжилтээс хойш үзүүлсэн АНУ-ын дэмжлэгт баярлаж талархсанаа мөн илэрхийлмээр байна.
ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА: Баярлалаа. Анддаа баярлалаа. Монгол Улсад ирэх бололцоо олдсонд би их баяртай байна. Дахин уулзсандаа баяртай байна. Ардчиллыг хөгжүүлэх, дэлхийн иргэн байх, энхийг сахиулах ажиллагаанд оролцох, Афганистан дахь үйл хэрэг болон Киргизстан, Бирмтэй туршлага хуваалцаж байгаа гээд та бүхний нөр их хүчин чармайлтад Ерөнхийлөгч Обама болон бүх Америкчуудын нэрийн өмнөөс талархлаа илэрхийлэхийг минь зөвшөөрнө үү. Та бүхний энэ их хүчин чармайлтад бид гуравдагч чухал хөрш тань, хэрвээ ингэж хэлэхийг минь дургүйцэхгүй бол, байхдаа баяртай байх болно. Хятад болон Оростой чухал ач холбогдол бүхий харилцаанд газарзүйн байрлалын улмаас өөрийн эрхгүй ордгийг би ойлгож байна. Гэхдээ та бүхэн ардчиллыг идэвхтэйгээр сонгож, энэ шийдвэрээ зоригтой дагаж байгаа бөгөөд бид та бүхэнтэй үргэлжлүүлэн хамтран ажиллахдаа баяртай байх болно.