Хойд Солонгос Улс пуужин хөөргөсөн гэсэнд мэдээлэлтэй холбоотойгоор АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн хийсэн мэдэгдэл

Бид Хойд Солонгос Улсаас Япон тэнгист баллистик пуужин хөөргөсөн талаарх мэдээ аваад байна.

Солонгосын хойгийн байдлыг бид анхааралтайгаар ажигласаар байна.

Бид Хойд Солонгос Улсыг бүс нутгийн хурцадмал байдлыг нэмэгдүүлэх үйл ажиллагаанаас татгалзаж оронд нь олон улсын амлалт, үүргээ биелүүлэх чиглэлд тодорхой арга хэмжээ авахад гол анхаарлаа хандуулахыг дахин уриалмаар байна.

АНУ нь Бүгд Найрамдах Солонгос Улс, Япон Улсыг оруулан өөрийн холбоотнуудыг хамгаалах амлалтдаа тууштай хэвээр байх болно. Бид холбоотнууд болон бүс нутаг дахь түншүүдтэйгээ нягт хамтран ажилласаар байх болно.