Монгол Улсын үндэсний их баяр наадмын өдрийг тохиолдуулан ТНБД Тиллерсоны хийсэн мэдэгдэл

АНУ-ын Төрийн департамент
Хэвлэлийн төлөөлөгчийн газар

Шуурхай
2017 оны Долдугаар сарын 10

Монгол Улсын үндэсний их баяр наадмын өдрийг тохиолдуулан

ТНБД Тиллерсоны хийсэн мэдэгдэл

 

АНУ-ын зүгээс Монголын ард түмэнд 7 дугаар сарын 11-ний өдөр тохиож буй Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье.

АНУ, Монгол Улс хооронд димпломат харилцаа үүссэний 30 жилийн ой тохиож буй энэ цаг үед бид хамтдаа хийж бүтээсэн олон ололт амжилтуудыг эргэн харж, сэтгэл дүүрэн тэмдэглэх боломж олдож байна. Цөөн хэдэн жишээ дурдвал хоёр орны маань иргэд хоорондын харилцааг сайжруулж, боловсрол, соёлын солилцооны хөтөлбөрүүдийг хөгжүүлж, НҮБ-ын тавцанд хүний эрхийг хамгаалах нэгэн зорилт дор идэвх чармайлт гаргаж, Афганистан болон дэлхий дахинд энхийг сахиулах үйл хэрэгт хамтран хувь нэмрээ оруулж ирсэн ажлуудыг онцолж болох юм.

Өнгөрсөн 30 жилийн туршид Монгол Улсын туулсан замналын нэг хэсэг нь байж ирснээрээ АНУ бахархаж байна. Мөн угтан ирэх он жилүүдэд хамтын харилцаагаа улам гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллахдаа баяртай байна.