Цагаан ордны АНУ-ын Төрийн департаментын блог дээр 2016 оны 1-р сарын 12-нд тавигдсан нийтлэлийн Монгол хэл дээрх орчуулгыг хүргэж байна.
Хоёр ч дайныг дуусгаж, Иран улсыг цөмийн зэвсгээр хөөцөлдөх аюулаас урьдчилан сэргийлэх гэрээ хэлэлцээрийг удирдан зохион байгуулж, Куба улстай дипломат харилцаагаа эргэн сэргээж, Америкийн ажилчид, бизнесүүдийг тоглолтын эн тэнцүү талбарыг бий болгох маш чухал худалдааны гэрээг байгуулах зэргээр Ерөнхийлөгч Обама 21-р зуунд Америкийн Манлайллыг шинэ хуудсыг нээхийн төлөө хүчин зүтгэсээр ирсэн билээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хамгийн сүүлд тавьсан Нэгдсэн улсын байдлын тухай өөрийн илтгэлдээ бид Америк орныг дэлхийн цагдан сэргийлэгч болгохгүйгээр түүний аюулгүй байдлыг хэрхэн хамгаалж, дэлхий дахиныг хэрхэн удирдан манлайлах талаар ярьсан юм. Ерөнхийлөгч хэлэхдээ “ Бидний улс орны эрх мэдэл, эрч хүчийг бүрэн дүүрэн ашиглах тэсвэр тэвчээр шаардсан чанга хатуу сахилга баттай стратеги төлөвлөгөө, илүү ухаалаг чиг хандлага байсаар байна. Америк орон ард иргэд, анд нөхдөө хамгаалахын тулд үйл хэргээ үргэлжлүүлсээр байх болно, шаардлагатай тохиолдолд ганцаараа байсан ч үйл хэргээ үргэлжлүүлэн явуулах болно. Гэхдээ дэлхий дахины анхаарлыг татсан чухал асуудлууд дээр бид дэлхий нийтийг үйл хэрэгтээ дайчлан оролцуулах болно” гэжээ.
Ерөнхийлөгч дэлхий нийтэд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхийн зэрэгцээ шинээр гарч ирж буй боломж бололцоог ашиглахын тулд түншүүдтэйгээ хамтран ажиллаж байгаа АНУ-ын хэд хэдэн арга замуудыг тодорхойлон дурдсан юм.
Ай Эс Ай Эл-тэй тэмцэх тэмцэл: “…Бидний нэн тэргүүний зорилго бол Америкийн ард түмнийг хамгаалах, алан хядагчдын сүлжээг бут ниргэх явдал… Бид Ай Эс Ай Эл бол дэлхийн хамгийн том шашны төлөөллүүдийн нэг хэмээн худал үгийг цуурай мэт давтаж энэ тэмцэлд нэгдэн нийлсэн эрхэм анд нөхөд, чухал түнш холбоотнуудаа цааш түлхэхгүй, чухал ач холбогдол өгч, нухацтай хандаж байгаагаа харуулж, нөхцөл байдлыг байгаагаас нь илүү томруулж хэтрүүлэх шаардлагагүй билээ. Бид тэднийг юу гэж дуудах ёстой, тэр нэрээр дуудах болно – алуурчид, бас ангуучлагдаж, бүрмөсөн устгагдаж, арчигдах ёстой хэрцгий, мухар сүсэгтнүүд”.
“… Америкийн Нэгдсэн Улс жил гаруй хугацаанд Ай Эс Ай Эл-ийн санхүүжилтийн нүх сувгуудыг хааж, тэдний дайралт цохилтуудыг таслан зогсоож, алан хядагчдын сүлжээнд элсэн орж байгаа байлдагчдын урсгалыг цэглэж, тэдний харгис үзэл баримтлалыг таягдан хаяхын тулд 60 гаруй улс орнуудын эвслийг тэргүүлсээр өнөөдрийг хүрчээ. Бараг 10 гаруй мянган удаагийн агаарын цохилтоор бид тэдний удирдлага, газрын тос, сургуулилтын бааз, зэр зэвсгийн нөөц бололцоог газрын хөрснөөс арчин хаяж байна. Бид Ирак, Сирийн нутаг дэвсгэрүүдийг буцаан олж авч байгаа цэрэг армийн хүчнүүдийг сургуулилж, зэвсэглэж, бас тэднийг дэмжиж байна.”
Иран: “Бид цөмийн зэвсэгтэй Иран улсаас урьдчилан сэргийлэхийн тулд зарчимч ёст дипломат үйл ажиллагаа, хориг арга хэмжээ бүхий дэлхийн нийтийн эвслийг байгуулж чадсан билээ. Энэ цаг мөчид Иран улс цөмийн хөтөлбөрөөсөө ухарч, ураны овоолгоо зөөн гаргаж байна, тэгэхээр бид дэлхий дээр гарч болох байсан нэгэн дайны аюулаас зайлсхийж чадлаа.”
Уур амьсгалын өөрчлөлт: “Уур амьсгалын өөрчлөлт бол манай улс орны аюулгүй байдал дэлхийн нийттэй холбогдож байгаа олон асуудлуудын зөвхөн нэг нь юм.”
“… Бид долоон жилийн өмнө манай улс орны түүхэн дэх цорын ганц хамгийн том хөрөнгө оруулалтыг цэвэр эрчим хүчний салбартаа хийсэн билээ. Гарсан үр дүнг энд тоочин өгүүлье. Техасаас Айова хүртэл уламжлалт, бохир эрчим хүчийг бодвол салхины эрчим хүч илүү хямд болсон байна. Аризонагаас эхлээд Нью Йоркийн байшингийн дээврүүд дээрх нарны эрчим хүч Америкчуудын эрчим хүчний хэрэглээний зардлаас олон арван сая долларыг хэмнэж, нүүрсний салбартай харьцуулбал хамаагүй илүү олон хүмүүсийг ажлын байртай, дунджаас дээгүүр төвшний орлоготой болгож чадаж байна. Бид орон байр эзэмшдэг Америкчуудад өөрсдийн эрчим хүчийг үйлдвэрлэх, түүнийгээ хадгалах эрх чөлөөг олгох арга хэмжээнүүдийг алхам алхмаар авсаар байна…Бид энэ зуур гадаадаас оруулж ирдэг газрын тосныхоо хэмжээг бараг жаран хувиар багасгаж, энэ дэлхий ертөнцийн бусад улс орнуудаас хамаагүй илүү хэмжээнд нүүрсхүчлийн хийг бууруулж чадсан байна.”
Куба: “Куба улсаас нүүр буруулсан тавин жилийн тусгаарлалт ардчиллыг хөхүүлэн дэмжих бидний ариун үйлсийг сульдуулж Латин Америкт бидний улс орныг хойш татсан юм. Тийм учраас бид хоёр орны хоорондын дипломат харилцаагаа эргэн сэргээж, өөр хоорондоо зорчих, худалдаа наймаа хийх үүд хаалгыг нээснээр Кубийн ард түмний амьдралыг сайжруулах үйл хэрэгт өөрсдийгөө байр сууриа баталгаажуулж чадлаа.”
Транс-Номхон далайн орнуудын түншлэл: “…Транс-Номхон далайн орнуудын түншлэлээр зах зээлүүдийн үүд хаалгыг нээх, хүрээлэн буй орчин болон ажилтан ажиллагсдын эрх ашгийг хамгаалах, Ази дахь АНУ-ын манлайллыг илүү боловсронгуй болгоход чиглэсэн үйл ажиллагааг дэмжиж ажиллалаа. Энэ түншлэлээр дамжуулан АНУ-д үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнд оногдож байсан 18000 татвар төлөөсийг багасгаж, ивээлтэй сайн ажлын байруудыг хөхүүлэн дэмжиж байна.”
АНУ-ын олон улс дахь манлайлал: “… Манлайлал гэдэг бол цэргийн хүчийг гоц мэргэн ашиглаж, зөв учир шалтгааны ард дэлхий нийтийг нэгтгэнэ гэсэн үг юм. Энэ бол гадаадад үзүүлж буй бидний тусламж дэмжлэгийг манай улс орны аюулгүй байдлыг хамгаалах үйл ажиллагааны нэг хэсэг бөгөөд буяны үйлс биш гэдгийг ойлгоно гэсэн үг юм. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх түүхэн дэх хамгийн том гэрээг байгуулах ажилд 200 гаруй улс үндэстнийг удирдан манлайлахад энэхүү гэрээ хэлэлцээр ядуу буурай улс орнуудад туслаад зогсохгүй бидний үр хүүхдүүдийг хамгаалж байгаа хэрэг юм.
Бид Украин улсыг ардчиллаа хамгаалахад нь, эсвэл Колумб улсыг арван жилийн турш үргэлжилсэн дайныг эцэс төгсгөл болгоход нь хувь нэмрээ оруулснаар бидний итгэж найдвар, баталгаа болсон олон улсад дагаж мөрдөх дэг журам, эмх цэгц улам бүр бэхэждэг билээ. Бид Африкийн улс орнуудад ард иргэдээ тэжээн тэтгэж, өвчтэй ядарсан хүмүүсээ харж халамжлахад нь хувь нэмрээ оруулснаар дараагийн тахал манай улс орны эрэг, ирмэг газруудад тархаж ирэхээс сэргийлдэг билээ. Яг одоо бид ХДХВ/ДОХ-ын гай гамшгийг арилгах чухал цаг мөчид тулж ирээд байна, мөн бидэнд хумхаа өвчний гай гамшгийг ийнхүү устгах хүчин чадал байгаа билээ.”
Нэгдсэн улсын байдлын илтгэлийн бүрэн эх, дүрс бичлэг болон Ерөнхийлөгч Обамагийн тавьсан Нэгдсэн улсын байдлын илтгэлд дурдагдсан асуудлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Whitehouse.gov/SOTU гэсэн хаягаар зочилно уу.