
АНУ-ын Төрийн Департаментын Олон улсын эрчим хүчний асуудлын зохицуулагч, Тусгай элч Амос Хокстийн Монгол Улсад 4 дүгээр сарын 27-28-ны хооронд айлчилж, эрчим хүчний асуудлаар хоёр орны хамтын ажиллагааны талаар яриа хэлэлцээр өрнүүллээ. Тэрээр Уул уурхай, Аж үйлдвэр, Байгаль орчин, Эрчим хүчний сайд нартай тус тус уулзаж, Монголын Засгийн газрын эрчим хүчний зохицуулалтыг шинэчлэх хүчин чармайлтыг сайшаажээ. Түүний ахалдагхэлтэс нь Монгол Улсын Газрын тосны хуулийн шинэчлэл, түүнийг хэрэгжүүлэх журмуудыг боловсруулахад техникийн туслалцаа үзүүлсэн бөгөөд цаашид сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд техникийн туслалцаа, зөвлөмж үзүүлэх саналыг ноён Хокстийн тавьжээ.
Монгол дахь АНУ-ын Худалдааны танхимтай хамтран зохион байгуулсан өдрийн зоогийн үеэр Тусгай элч Хокстийн дэлхий дахинд эрчим хүчний зах зээлд сүүлийн 10 жилд болж буй эрчимтэй хувьсал, мөн хөрөнгө оруулагчдад“тоглоомын дүрмийг” тодорхой байлгах, улс орнууд эрчим хүчний хольцод сэргээгдэх эрчим хүчийг үр ашигтайгаар нэгтгэн нэвтрүүлэх нь нэн чухал болоод байгаа тухай илтгэл тавьсан юм.