“Америкийн кино өдөрлөг 2015” 4 сарын 23-нд Тэнгис кино театр дээр эхэлнэ

banner

Америкийн кино өдөрлөг 2015-ийн хүрээнд дөрвөн кино бүтээлийг Тэнгис кино театрт 2015 оны 4-р сарын 23-26 өдрүүдэд нийтэд нээлттэйгээр, үнэ төлбөргүй үзүүлнэ. Кино үзүүлбэрийн дэлгэрэнгүй хуваарийг эндээс харна уу (PDF 2.51 MB – Get Adobe Reader).

Кино үзүүлбэрийн хуваарь

Бүх кинонуудыг Тэнгис кино театрын 3 дугаар зааланд үнэ төлбөргүй үзүүлнэ

4 сарын 23-ны Пүрэв гарагийн 19:00 цагаас
Ураны зогсоол
Киноны дараагаар найруулагч Сузан Бэразатай ярилцлага хийнэ

4 сарын 24-ны Баасан гарагийн 19:00 цагаас
Хоөрблок: Хар ба цагаан

4 сарын 25-ны Бямба гарагийн 17:00 цагаас
Гавшгай дамжуулалт

4 сарын 25-ны Бямба гарагийн 19:00 цагаас
Гансармал нутаг 

4 сарын 26-ны Ням гарагийн 17:00 цагаас
Тэд нарт алчуур зүүлгэ

Өдөрлөгийн хүрээнд “Ураны зoгсоол” киноны найруулагч Сүзан Бэраза Монголд айлчилж, өөрийн уран бүтээлийн тухай дэлгэрэнгүй ярилцлагыг хийнэ. Мөн түүнтэй хамт Америкийн кино найруулагч Тим Скаусин айлчилж Монголын кино уран бүтээлчид, кино урлагийн оюутнуудад мэргэжлийн сургалт явуулна.

Нийтэд зориулсан боловсролын хөтөлбөрүүд:

4 сарын 23-ны Пүрэв гарагийн 16:00 цагаас
Сэдэв: Кино бүтээх нь болон нийгмийн өөрчлөлт
Мэргэжилтэн: Тим Скаусин
Хаана: Америкийн соёл мэдээллийн төв дээр
*Яриа Англи хэл дээр явагдана. 

4 сарын 24-ны Баасан гарагийн 14:30 цагаас
Сэдэв: Киноны тухай бичих нь – үйл явдал ба бичвэр 
Урлаг соёлын салбарын сэтгүүлчдэд зориулагдсан арга хэмжээ.
Мэргэжилтэн: Тим Скаусин
Хаана: Америкийн соёл мэдээллийн төв дээр

4 сарын 25-ны Бямба гарагийн 10:00 цагаас
Хэлэлцүүлэг: Кино наадмуудын талаарх

Мэргэжилтэн: Сузан Бэраза
Хаана: Америкийн соёл мэдээллийн төв дээр

4 сарын 25-ны Бямба гарагийн 12:00 цагаас
Сургалт: Богино өгүүллээр видео, кино бүтээх нь
Видео, кино бүтээх чадвараа нэмэгдүүлэх, богино хэмжээний бүтээл хийж сурахыг хүссэн хэн бүхэн энэхүү арга хэмжээ нь зориулагдсан.
Мэргэжилтэн: Сузан Бэраза болон Тим Скаусин
Хаана: Америкийн соёл мэдээллийн төв дээр

Тус өдөрлөгийн зорилго нь Америкийн орчин үеийн баримтат болон бие даасан зохиогчийн кино урлагийн бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх мөн Америк төдийгүй дэлхийд нэр хүндтэй кино найруулагч, продюсерыг урин кино уран бүтээлчдэд мэргэжлийн сургалт явуулж, тэдний чадавхыг дээшлүүлэхэд оршино.

Америкийн кино өдөрлөг хөтөлбөрийг Америкийн Засгийн Газраас Өмнөд Калифорний Их Сургуулийн Кино Урлагийн Дээд Сургуультай хамтран хэрэгжүүлдэг бөгөөд нийгэмд тулгарч байгаа асуудлын тухай кино урлагаар дамжуулан олон нийтэд хүргэхийг зорьдог.