Хойд Солонгос Улс пуужин хөөргөсөнтэй холбоотойгоор АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Сюзан И. Райсын хийсэн мэдэгдэл

Хойд Солонгос Улс 1-р сарын 6-ны цөмийн туршилтынхаа дараахан баллистик пуужингийн технологийг ашиглан хөөргөлт хийсэн нь бас нэг өдөөн хатгасан, тогтвортой байдлыг алдагдуулсан үйлдэл бөгөөд энэ нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хэд хэдэн тогтоолыг эрээ цээргүй зөрчиж буй хэрэг юм. Хойд Солонгосын пуужингийн болон цөмийн зэвсгийн хөтөлбөр нь бидний ашиг сонирхол болон ойрын холбоотнуудын аюулгүй байдалд ноцтой заналхийлэл илэрхийлж буйгаас гадна бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг доройтуулж байна.

Бид өнөөдрийн хөөргөлт, Хойд Солонгосын пуужингийн болон цөмийн зэвсэг хөтөлбөрөө ард түмнийхээ сайн сайхан байдлаас чухалчилж, Хойд Солонгосын хязгаарлагдмал нөөцийг тогтвортой байдлыг алдагдуулсан үйл ажиллагаанд зарцуулснаар тэдний тэмцлийг улам эрчимжимжүүлсэн шийдвэрийг буруушааж байна.

АНУ нь бүс нутаг дахь манай холбоотнуудын аюулгүй байдлын төлөө бүрэн ажиллах ба бид өөрсдийгөө болон холбоотнуудаа хамгаалах, Хойд Солонгосын өдөөн хатгалгад хариу арга хэмжээ авахад шаардлагатай бүх арга хэмжээг авна. Хойд Солонгосын энэхүү бодлогогүй үйлдэл нь ноцтой үр дагавартай гэдгийг харуулж олон улсын хамтын нийгэмлэгийг хамтдаа зогсохыг уриалж байна.