Монгол дахь Америкийн их сургуулийн “Access” бичил тэтгэлэлт хөтөлбөрийн сурагчид Улаанбаатар хотоо цэвэр байлгахаар өвлийн хүйтэнд өдөр бүр ажилладаг ТҮК-ийн зарим ажилчдад урам зориг өглөө.
12-р сарын 25ны өдөр хотын төвд Банкок ресторанаас хандивласан халуун хоол, цайг ажилчддад өгч мөн сурагчид “Christmas Carol” дууг англи хэл дээр дуулж, өөрсдийн хийсэн баярын мэндчилгээг гардуулсан юм.
Америкийн засгийн газраас санхүүжүүлдэг “Access” бичил тэтгэлэгт хөтөлбөр нь амжиргааны баталгаажих түвшнөөс доогуур өрхийн хүүхдүүдийг 2 жилийн хугацаанд Англи хэл сурах боломж олгодог хөтөлбөр юм. Монгол дахь Америкийн их сургууль нь 2014-2016 онд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр сонгогдсон. Одоогийн байдлаар захын хорооллийн 15 сурагч Монгол дахь Америкийн их сургуулийн “Acсess” хөтөлбөрт хамрагдан суралцаж байна. Суралцагчид долоо хоногт 2 удаа Англи хэлний хичээлд хамрагдахаас гадна тойрон аялал хийж, нийгэмд тустай үйл ажиллагаанд оролцож, соёл зан заншил, манлайлах ур чадвар гэх мэт өргөн хүрээг хамарсан сэдвээр зочдын тавьсан илтгэл яриаг сонсдог.