SUSI төгсөгчид Канзасын их сургуулийн хөтөлбөрийн тухай яриа хийлээ

SUSI төгсөгчид оюутнуудын асуултад хариулт өглөө
SUSI төгсөгчид оюутнуудын асуултад хариулт өглөө

2015 оны 9-р сарын 18-ны Баасан гарагт Улаанбаатар хотын Америкийн соёл мэдээллийн төв дээр АНУ-ын Төрийн департаментын санхүүжилттэй SUSI Эмэгтэй манлайлагч оюутны хөтөлбөрт амжилттай оролцоод ирсэн оюутнууд яриа хийлээ. Энэ зун АНУ-ын Канзасын их сургууль дээр сар гаруй хугацаанд хөтөлбөрт хамрагдаад ирсэн дөрвөн Монгол оюутнуудын төлөөлөл өөрсдийн сурсан мэдсэн, туршлагаас хуваалцаж, тус хөтөлбөрийг сонирхсон оюутнуудын асуултад хариулт өглөө.

SUSI нь их дээд сургуулийн 1, 2, 3-р курсын оюутнуудад зориулсан 5-6 долоо хоногийн зуны солилцооны хөтөлбөр юм. SUSI хөтөлбөрийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл энд дарна уу.