Trivia Night: Виктория Августин Фулбрайтын Англи хэлний туслах багш нарын хамтаар

Виктория Августин ирсэн оролцогчдод тэмцээний дүрмийг тайлбарлалаа.
Виктория Августин ирсэн оролцогчдод тэмцээний дүрмийг тайлбарлалаа.

2015 оны 8-р сарын 20-нд Улаанбаатар хот дахь Америкийн соёл мэдээллийн төв дээр АНУ-ын Төрийн албаны Боловсрол, соёлын асуудал эрхэлсэн товчооны Зүүн Ази болон Номхон далайн бүсийн Фулбрайт хөтөлбөр хариуцсан хатагтай Виктория Августин, Фулбрайтын Англи хэлний туслах багш нарын хамтаар (ETA) АНУ-ын тухай Trivia Night-ийг зохион байгууллаа. Нийт 50 гаруй оролцогчид 5 багт хуваагдан Америкийн алдартай хүмүүс, брэндүүд, дурсгалт газрууд, спорт болон энтэртэйнмэнт гэсэн сэдвүүдээр бэлтгэсэн хөгжөөнт болох танин мэдэхүйн асуултуудаар хоорондоо уралдлаа.

Америкийн соёл мэдээллийн төв буюу Америкийн төв нь АНУ-ын номын сан жижиг хувилбар бөгөөд Улаанбаатар хот дахь Америкийн төвийг АНУ-ын ЭСЯ, Улаанбаатар хотын нийтийн номын сан хамтран ажиллуулж байна. Америкийн төвийн тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл тэдний вэб хуудас эсвэл Facebook хуудсыг үзнэ үү.

Тэмцээнд оролцогчид
Тэмцээнд оролцогчид