“Хариуцлагатай аялцгаая” мэдээлэл сурталчилгааны аяны хоёрдугаар ээлжийн нээлтийн ажиллагаа

ШУУРХАЙ
Хэвлэл мэдээллийн зөвлөмж
2018 оны 9 дүгээр сарын 5

“Хариуцлагатай аялцгаая” мэдээлэл сурталчилгааны аяны хоёрдугаар ээлжийн нээлтийн ажиллагаа

АНУ-ын Элчин сайдын яам болон Монгол улсын Гадаад харилцааны яам хамтран өнгөрөгч оны аравдугаар сард албан ёсоор эхлүүлсэн “Хариуцлагатай аялцгаая” мэдээлэл сурталчилгааны аяны Хоёрдугаар ээлжийн нээлтийн ажиллагаа 2018 оны 9-р сарын 7-ны Баасан гарагийн 13:30 цагт Гадаад харилцааны яамны “Их номин” танхимд болох тул сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан та бүхнийг ирж мэдээ мэдээлэл бэлтгэхийг урьж байна.

Монгол иргэд хамгийн олноор оршин суудаг БНСУ-ын Элчин сайдын яам энэхүү аянд мөн нэгдэж байгаа бөгөөд нээлтийн ажиллагаанд Монгол улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, БНСУ-аас Монгол улсан суугаа Элчин сайд Жон Жэ Нам, АНУ-ын ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Мануэл Микаллер нар оролцоно. АНУ, БНСУ-ын ЭСЯ-ны консулууд эдгээр улсад виз мэдүүлэхтэй холбоотой асуудлаар хэвлэл мэдээллийнхэний асуултад мөн хариулна.

Хэвлэл мэдээлэлтэй холбоотой лавлах зүйлсийг ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албаны paspress@usembassy.mn цахим хаягаар, эсвэл 7007-6249 дугаарын утсаар хандаж лавлана уу.

# # #