АНУ-ын санхүүжилтээр баригдсан Замын-Үүд дэх цэцэрлэгийн нээлтэнд АНУ-аас МУ-д суугаа Элчин сайд Галт оролцлоо

Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яам
Олон нийттэй харилцах алба
paspress@usembassy.mn
Утас:  7007-6001
Шуурхай
2017 оны 10 сарын 19

АНУ-ын санхүүжилтээр баригдсан Замын-Үүд дэх цэцэрлэгийн нээлтэнд
АНУ-аас МУ-д суугаа Элчин сайд Галт оролцлоо

2017 оны 10 сарын 19-ний өдрийн 12:00 цагт АНУ-ын Элчин сайд Женифер Зимдал Галт БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормаа, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Замын-Үүд сумын Засаг дарга Алдарбаяр, МОНКОН констракшн группийн тэргүүн Ч.Дарханбаатар нарын хамт АНУ-ын санхүүжилттэй цэцэрлэгийг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нээж, тууз хайчлах ёслолын арга хэмжээнд оролцлоо.

zamiin uud kg

Үйл ажиллагааг нээж Элчин сайд болон орон нутгийн засаг захиргааны төлөөлөгчид мэндчилгээ дэвшүүлэн тууз хайчилж, шинэ цэцэрлэгтэй танилцаж, оюутан сурагчид урлагийн үзүүлбэр толилуулав.

АНУ-МУ хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд АНУ-ын Батлан хамгаалах яам МУ-ын БСШУСЯ-тай хамтран 3-6 насны хүүхдүүдэд зориулагдсан цэцэрлэг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд шинээр нээж буй юм. Монгол улс даяарх бага насны боловсрол, хүмүүжлийн төвийн тулгамдсан хэрэгцээг хангах зорилготойгоор барилгын ажлыг МОНКОН констракшн групп гүйцэтгэсэн болно.

Шинэ цэцэрлэгийн барилга нь дулаан хадгалах салхивч, Америк стандартын агаарын солилцооны систем, өндөр чанарын дулаан тусгаарлах хана, барилгын битүүмжлэх хучлага болон эрчим хүчний хэмжилт зүйн систем зэрэг эрчим хүчний өндөр хэмнэлттэй зарцуулалтын стандарттай загвар хийцтэй баригдсан бөгөөд эрс хүйтэн цаг агаарт, дулааныг хадгалж, цахилгааны эрчим хүчний алдагдлыг танаж, жилийн дөрвөн улиралд өрөө тасалгааг цэвэр агаараар хангах боломжтой. Тус цэцэрлэг нь 3-6 насны 75 орчим хүүхдэд үйлчлэх багтаамжтай юм.

zamiin uud kg

Энэхүү цэцэрлэг нь 9 сарын 6-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт АНУ-ын санхүүжилттэй баригдаж нээгдсэн бас нэгэн цэцэрлэгтэй адил АНУ-ын хуурай замын Аляск мужийн цэргийн командлалын загвар хийцтэйгээр Монгол компанийн гүйцэтгэлтэйгээр баригдсан.

# # #