Туслах төрийн нарийн бичгийн дарга Даниел Рассел Монгол Улсад айлчлан ирлээ

2015 оны 9-р сарын 8-нд АНУ-ын Төрийн Департаментын Зүүн Ази, Номхон далайн товчоо хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Даниел Рассел Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр Чингис хаан нисэх онгоцны буудалд газардлаа. Монгол Улсад байх хугацаандаа Туслах нарийн бичгийн дарга Рассел Монголын ахлах албан тушаалтнуудтай уулзаж хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцахын хажуугаар Монгол Улсын ардчилсан шийдвэрийн 25 жилийн ойн баярын мэндийг хүргэх.

Туслах нарийн бичгийн дарга Расселын намтарыг эндээс (PDF 256 KB – Get Adobe Reader) уншина уу. Айлчлалын талаарх сүүлийн үеийн мэдээллийг манай Flickr, Facebook болон Twitter хаягуудаас аваарай. Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн товчооны мэдээллийг @USAsiaPacific твиттэр хаягаас нь авна уу.