АНУ-ын Төрийн департаментаас паралимпийн #WithoutLimits сошиал медиа аяныг зохион байгуулах гэж байна

Рио де Жанейро хотод болох 2016 оны Паралимпийг угтан АНУ-ын Төрийн департамент Олон улсын паралимпийн хороотой хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бусдын адил тэгш байдлын үндсэн дээр ажил эрхлэх боломжтой буюу ёстойг нийтэд ухуулах үүднээс “Паралимпчид #WithoutLimits” сошиал медиа аяныг эхлүүлж байна. Дэлхий даяар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 80 гаруй хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй гэсэн судалгаа байдаг ба энэхүү аяны хүрээнд өөрсдийн мэргэжлийн салбартаа амжилттай яваа паралимпийн тамирчдын түүхээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил эрхлэлтийг дэмжих зорилготой юм.

8-р сарын 1-ээс эхлэн Төрийн департаментын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн Тусгай зөвлөх Жүди Хьюманы фэйсбүүкээр тус аяны мэдээллийг авна уу: facebook.com/SAHeumann

2016 оны Паралимпийн талаарх мэдээллийг paralympic.org/rio-2016 сайтаас авна уу. Тус сайтаар зочлон дээрх аяны “We’re the Superhumans” бичлэгийг мөн үзэж сонирхоно уу.

Аяны талаар нэмэлт мэдээллийг WithoutLimits@state.gov хаягаар авах боломжтой ба хэрвээ та тус аянд нэгдэхийг хүсвэл хүсэлтээ мөн хаягт илгээнэ үү.

АНУ-ын Төрийн департаментын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн талаарх явуулж хөтөлбөрүүдтэй 1.usa.gov болон @State_DRL твиттэр хаягуудаар танилцана уу.