АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 2016

АНУ-ын ерөхийлөгчийн 58 дахь удаагийн сонгууль 2016 оны 11-р сарын 8-нд болно.

АНУ нь 1788 онд Үндсэн хуулиа соёрхон батлах оноос хойш төлөөллийн ардчилсан улс байсаар ирсэн. Хэдий ээдрээтэй заримдаа толгой эргэм боловч зуун зууны турш 18 болон түүнээс дээш насны Америкийн эрэгтэй, эмэгтэй бүх иргэдийн сонгох эрхийг хангахын тулд хувьсаж сайжирсаар ирсэн. Чөлөөт, шударга сонгууль нь ардчиллын тулгуур юм. Төлөөлөгчдөө сонгохдоо сонгогчид нийгмийнхээ ирээдүйг тодорхойлох удирдагчдыг сонгодог. Ийм ч учраас сонгууль нь жирийн иргэдэд эрх мэдлийг олгодог: Тэд өөрсдийн засгийн цаашдын бодлогод нөлөөлөх боломж олгосноор өөрсдийн ирээдүйд нөлөөлөх боломжийг өгдөг.

АНУ-ын Ерөнхийлөгч

АНУ-ын ерөнхийлөгч нь АНУ-ын төрийн тэргүүн, Холбооны засгийн газрын ерөнхий гүйцэтгэх захирал болон Зэвсэгт хүчний ерөнхий командлагч юм. АНУ нь орчин цагийн бүгд найрамдах төрийн тэргүүнээр Ерөнхийлөгчийн албыг бий болгосон анхны улс юм. АНУ-ын ерөнхийлөгч нь АНУ-д төрж өссөн, 14-өөс доошгүй жил нутагтаа оршин суугаа 35 болон түүнээс дээш насны иргэн байна гэж заасан байдаг. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншина уу.

Одоогийн ерөнхийлөгч

Барак Хусейн Обама нь 2009 оны 1-р сарын 20-нд тангараг өргөснөөр АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч болсон ба 2012 онд дахин сонгогдсоноор 2013 оны 1-р сарын 21-нд дахин тангараг өргөж хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлсэн.

Унших материал