Энх тайвны корпусын “Виллажаас –Ситид” хөтөлбөрөөр АНУ-ын Элчин сайдын яамаар зочилсон сурагчид талархлын захидал илгээлээ

2015 оны 6 сарын 17-ны Лхагва гарагт АНУ-ын Элчин сайдын яам (ЭСЯ) Энхтайвны корпусаас “Village to City” буюу “Хөдөөнөөс хотруу” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотноо айлчлал хийсэн ахлах сургуулийн сурагчид болон багш нарын бүлгийг хүлээн авч уулзсан. Тус хөтөлбөрөөр АНУ-ын Элчин сайдын яамаар зочилсон сурагчид талархлын захидал илгээснийг энд нийтэлж байна.