Монголын Уран зургийн галерей дээрх АНУ-ын Элчин сайдын яамны Элчин сайдын Соёлын өвийг хамгаалах сан (ЭССӨХС) төслийн хаалтын ажиллагаанд хэвлэл мэдээллийнхнийг урьж байна. Арга хэмжээ 2015 оны 12-р сарын 16-ны 16:00 цагт Соёлын төв өргөөний “Б” корпус буюу Монголын Уран зургийн галерейн хоёр давхарт эхэлж 17:00 цагт дуусна.
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Соёлын өвийн хэлтсийн дарга С.Урантөгс болон АНУ-ын Элчин сайд Женифер Зимдал Галт нар арга хэмжээг нээж үг хэлнэ. Үүний дараагаар хөтөлбөрийн танилцуулга явагдаж, сэргээн засварласан урлагийн бүтээлүүдийг үзүүлнэ. Тус хөтөлбөрийн хүрээнд Монголын уран бүтээлчдийн 45 бүтээлийг сэргээ засварласан байна.
Хөтөлбөрийн тухай: ЭССӨХС нь хөгжиж буй орнуудын түүх, соёлын өвийг хадгалж, хамгаалахад зориулж шууд тэтгэлгийн дэмжлэг үзүүлдэг. Соёлын өвийг хадгалж, хамгаалах үйл хэрэгт тэргүүлэх үүрэг хүлээж байгаа явдал нь бусад соёлыг хүндэтгэж буй АНУ-ын засгийн газрын хүндэтгэлийг харуулж байгаа юм.
Жич: Хөтөлбөрийн хаалтын ажиллагаа Монгол болон Англи хэл дээр явагдах ба арга хэмжээний талаарх мэдээллийг Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны (976) 7007-6249 болон paspress@usembassy.mn хаягаар холбогдож, лавлана уу.