АНУ-ын Элчин сайдын яам ЛГБТ тэгш эрх ба бахархал өдрүүдийг дэмжиж ажиллаа

(Зургийг: Ричард Робертс)Монгол дахь ЛГБТ төвөөс “ЛГБТ тэгш эрх ба бахархал өдрүүд”-ийг 2015 оны 8-р сарын 28-аас 9-р сарын 6-ны хооронд Улаанбаатар хотноо гурав дахь жилийн зохион байгууллаа. Уг арга хэмжээний хүрээнд концерт, жагсаал, кино наадам, мультимедиа урлагийн үзэсгэлэн болон хэлэлцүүлгийг зохион байгуулсан.

АНУ-ын ЭСЯ-ны дипломат ажилтан Ричард Робертс 8-р сарын 28-нд нээлтийн тоглолт дээр үг хэлж, 8-р сарын 29-ны жагсаалд оролцсоноос гадна ЭСЯ-аас No Look Pass, Facing Fear зэрэг кинонуудыг кино наадам дээр толилуулсан.