
АНУ-ын Элчин сайдын яам (ЭСЯ) Монгол дахь интрепренеуршип боловсрол, сургалтын төлөвлөгөө хөгжүүлэлтийг дэмжин Монгол улсын их сургуулийн (МУИС) Бизнесийн сургуульд SimVenture програмын 6 ширхэг нэг жилийн гэрээг хандивлалаа. Уг програм нь тус сургуулийн сурагчдад интрепренеуршип чадвар, старт-ап үүсгэх, маркет судалгаа хийх зэрэг чадваруудыг эзэмшүүлнэ. Бизнесийн сургууль нь их сургуулийн бүтцийн өөрчлөлтийн хүрээнд хуучин Эдийн засгийн сургууль, Худалдааны сургуулиудын үндэс суурин дээр 2013 онд байгуулагдсан.
SimVenture програм хандивлах ёслол 2015 оны 3 сарын 11-нд Бизнес сургууль дээр болж өнгөрсөн ба уг арга хэмжээнд Элчин сайд Пайпэр Кэмбэлл, МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал Н.Батнасан нар үг хэлж, дэд захирал М.Должин нар болон багш сурагчдын төлөөллүүд байлцсан.

Элчин сайд Кэмбэлл хэлэхдээ, “Интрепренеуршип нь тухайн улсын эдийн засгийн хөгжлийн нэг хөдөлгүүр юм… Өнөөдрийн Монгол Улсын бизнесийн орчин нь интрепренеруудад ээлтэй биш байна. Сүүлийн үед нэлээд сонсогдож байгаа ирээдүйдээ тээнэгэлзсэн байдалтай энэ нь холбоотой болов уу,” гээд тэрээр “Монголын интрепренеруудад ямар нэг шинэлэг зүйлийг эхлүүлэх, ирээдүйдээ итгэх итгэлийг өгөхөд юу хэрэгтэй байна вэ? Хариулт нь амархан биш ч энгийн: либерал бизнесийн орчин нь шинэлэг санааг тааламжтай хүлээн авдаг. Ийм орчинг үүсгэхэд сайн институц, хууль дүрэм нэн чухал, мөн захиргааны дарамт бага байх шаардлагатайгаас гадна дүрэм журмууд ухаалаг бөгөөд зохимжтой байх ёстой. Тэгээд капитал, чадвар зэрэг бусад зүйлс мэдээж хэрэгтэй,” хэмээн нэмж хэллээ.
Арга хэмжээг хаан АНУ-ын ЭСЯ-ны Эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга Дэвид Уайш сурагчдын төлөөллүүдтэй интрепренеуршипийн тухай чөлөөт ярилцлага хийсэн.