Монгол дахь хүний наймааны хэргүүдийг мөрдөн илрүүлэх чадавхыг сайжруулах АНУ-ын санхүүжилттэй сургалт зохион байгуулагдлаа

Сургалтын үеэр
Сургалтын үеэр

Энэ 7 хоногт Монголын хууль сахиулах байгууллагуудын албан хаагчид АНУ-ын санхүүжилттэй хүний наймааны хэргүүдийг мөрдөн илрүүлэх чадавхыг сайжруулах сургалтад хамрагдлаа. Монгол Улсын Хууль зүйн яамны дэмжлэгтэйгээр АНУ-ын Уарнат групп ба Монгол Улсын Иргэдэд туслах хүний эрхийн төвийн гадаад болон дотоодын мэргэжилтнүүд сургалтуудыг удирдан явуулсан.

Сургалтууд дээр хүний наймааны ойлголт, тодорхойлолтыг ахиулах, хохирогчдыг илрүүлэн тэдэнд хүрч ажиллах, наймааны хэргүүдийг хэрхэн боловсруулдаг, шүүхэд уламжлах зэрэг сэдвүүдэд анхаарлаа түлхүү хандуулж байлаа. Сургалтад Монголын цэрэг цагдаагийн байгууллагын албан хаагчид, шүүх прокурорын ажилтнууд болон Хууль сахиулах их сургуулийн багш нар оролцсон.

Сургалтад хамрагдагсад
Сургалтад хамрагдагсад