Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох зорилттой гэрээгээр дэлхийн эдийн засгийн бараг тэн хагасыг эзэлж буй улс орнууд худалдааны саад тотгорыг бууруулах, нийтлэг стандартыг тогтоох үүрэг хүлээсэн байна.
Транс-Номхон далайн түншлэл (TPP) нь АНУ болон Номхон далайн хөвөө 11 улс орнуудын хоорондын худалдааг дэмжих зорилттой.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, “энэ бол түүхэн дэх ямар ч гадаад худалдааны гэрээнд байгаагүй хөдөлмөр болон байгаль орчны тухай хүчтэй амлалт бөгөөд эдгээр амлалт нь хэрэгжих болно.” Тэрбээр нэмж хэлэхдээ, “энэ нь чөлөөтэй, нээлттэй интернэт мөн дэмжинэ.”
Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ гэрээний талаар хэлэхдээ, “нийтлэг үнэт зүйлстэй, чөлөөт бас шударга эдийн засгийн бүсийг бий болгох хүсэл эрмэлзэлтэй бүх оролцогч улс орнуудын хувьд алсын хараатай бодлого боллоо” гэсэн.
Байгаль орчин хамгаалагчид тус түншлэлийн хирс, заан зэрэг ховордсон амьтдын хууль бус худалдааг хязгаарлах Зэрлэг ан амьтдын хамгаалах заалтыг нааштайгаар хүлээн авсан.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Дэвид МакКаули Нью-Йорк Таймст өгсөн ярилцлагадаа, “Транс-Номхон далайн түншлэлийн заалтууд нь бусад худалдааны гэрээний заалтуудаас хамаагүй сайжирсан. Бид энэ түншлэлийг маш том түншлэл гэж харж байна” гэжээ.
Тус гэрээ нь одоогоор АНУ-ын Конгрессоор хянагдаагүй байгаа ч Конгрессоос зөвхөн батлах юм уу гэрээнд хянан шийдвэрлэх санал гаргах эрхтэй. Өөрөөр хэлбэл нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргах эрхгүй болно.
Тус нийтлэлд AP-ын зарим мэдээлэл багтсан болно.