АНУ-ын Элчин сайдын яамны
Олон нийттэй харилцах алба
paspress@usembassy.mn, 7007-6001
2020 оны 10 дугаар сарын 27
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ
ШУУРХАЙ
АНУ-МУ-ын Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээг хэрэгжүүлэх албан ёсны нээлт боллоо
2020 оны 10-р сарын 27-нд АНУ болон Монгол Улсын хоорондын Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээг хэрэгжүүлэх албан ёсны нээлт болж хоёр орны холбогдох албаны хүмүүс оролцлоо. Энэ оны дөрөвдүгээр сард Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан энэхүү түүхэн хамтын ажиллагааны хэрэгжилт нь Монгол Улсад хүүхэд худалдаалах бүхий л арга хэлбэрүүдтэй тэмцэх үйл хэргийг бэхжүүлэх юм.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр АНУ-аас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески хэлэхдээ “Хүүхэд хамгааллын түншлэлийн гэрээ нь АНУ-Монгол Улс хоорондын Стратегийн түншлэлийн хүчин чадлыг харуулж, Монгол Улсад хүүхэд худалдаалахын эсрэг тэмцэх, хүүхдийн амьдралд бодитой, тууштай өөрчлөлтийг гаргах нэгдмэл зорилтын илрэл болж байна” гэлээ.
Монгол Улсыг төлөөлж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х. Нямбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А. Ариунзаяа, Ерөнхий прокурорын орлогч С. Алиманцэцэг нар хоёр орны Хүүхэд хамгаалах түншлэлийн компакт гэрээний хамтын ажиллагааны амжилттай хэрэгжилтийн төлөөх нэгдмэл зорилтоо илэрхийллээ. Уг хамтын ажиллагаагаар дамжуулан Монгол Улс хүний наймааны эсрэг тэмцлийг илүүтэйгээр чухалчлах, хүний наймааны гэмт хэргийн хохирогчийг хамгаалах байр болон хохирогч төвтэй мөрдөн байцаалтад илүү өргөн хүрээтэй дэмжлэг үзүүлэх, олон салбарыг хамарсан ажлын багийг бүрдүүлж, хохирогчийг тодруулах, хамгаалах болон хүүхэд худалдаалах гэмт хэргийг мөрдөн байцаах, ял шийтгэл ноогдуулахад агентлаг хоорондын уялдааг сайжруулах амлалт өглөө.
АНУ-ын Төрийн департаментын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, Элчин сайд Жон Ричмонд нээлтийн үйл ажиллагаанд цахимаар оролцон хүний наймаатай тэмцэх асуудал бүхий л засгийн газрын тэргүүн зорилт байх ёстой талаар саналаа илэрхийллээ. Мөн тэрээр нэмж бэрхшээл сорилт бий ч хүний наймааны золиос болсон Монгол хүүхдүүдийг хамгаалах, гэмт этгээдэд хариуцлага тооцох, цаашид Монголд хүний наймааны гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэхийн төлөө хоёр орны засгийн газрууд хамтран ажиллах болно гэдгийг хэллээ.
АНУ-ын Конгрессын гишүүн Энн Вагнер мөн цахимаар оролцон хүний наймаатай тэмцэх асуудал нь засгийн газрын хэмжээнд бүхлээрээ нэгш цогц болж орох асуудал юм гэдгийг дурдаад хүний наймаатай тэмцэх асуудлаар байгууллага хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх хамтын ажиллагааны төлөвлөгөөг магтан сайшаалаа.
Төрийн департаментын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх газраас Дэлхийн Зөн байгууллагыг Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээг голлон хэрэгжүүлэгч байгууллагаар сонгон шалгаруулж таван сая ам. доллар буюу ойролцоогоор 15 тэрбум төгрөгийн компакт гэрээний санхүүжилтийг олголоо. АНУ-ын Азийн Сан болон Монголын дөрвөн ТББ болох Хүйсийн тэгш эрхийн төв, Талита Ази, Анбаунд Монгол болон Хөөрхөн Зүрхнүүд нь хамтран хэрэгжүүлэгч байгуулагын хувиар Дэлхийн Зөн байгууллагын манлайлал дор ажиллах болно. Эдгээр байгууллагууд нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л. Нямгэрэл болон Хүний наймаатай тэмцэх ажлыг зохицуулах үндэсний дэд зөвлөлийн гишүүдтэй дөрвөн жилийн түншлэлийн хугацаанд хамтран ажиллах юм.
Дэлхийн Зөн байгууллагын Ахлах дэд ерөнхийлөгч Маргарет Щулер, Азийн Сангийн Ахлах дэд ерөнхийлөгч Гордон Хэйн нар өөрсдийн үйл ажиллагааны төлөвлөгөөндөө хүүхэд худалдаалах гэмт хэрэг үйлдэгчдийг хохиргч төвтэй үзлийн үүднээс ял төлөвлөх, оноох, хохирогч хүүхдүүдэд гэмтэл дээр суурилсан засал болон хүүхэд худалдаалах гэмт хэргээс бүхий л түвшинд урвдчидан сэргийлэх талаар засгийн газар, иргэний нийгэм, хувийн хэвшлийнхэний хамтран ажиллах чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсын засгийн газартай ойр хамтран ажиллахаа илэхийлсэн байна.
Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн департаментын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх газрын https://www.state.gov/child-protection-compact-partnerships/ цахим хуудаснаас авна уу.
# # #