Виз

АНУ-ын Элчин сайдын яаманд нийтэд /Консулын хэлтсийн үйлчлүүлэгчдэд/ зориулсан машины тусгай зогсоол байхгүй болохыг анхаарна уу.

Элчин сайдын яамны ойролцоо авто машины зогсоол олоход төвөгтэй байдаг тул үйлчилгээ авах гэж ирэхдээ нийтийн тээврийн хэрэгсэл эсвэл такси ашиглахыг бид танд зөвлөж байна. Хэрэв та хувийн машинаа ашиглан ирэх бол ойролцоох гудамж талбай эсвэл өөр зогсоолд машинаа аюулгүй байршуулна уу.

Таны аяллын зорилго болон бусад баримт нь АНУ-ын цагаачлалын хуулийн дагуу та ямар виз мэдүүлэх хэрэгтэй болохыг тодорхойлно. Виз мэдүүлэгч нь мэдүүлж буй визийн төрлийн бүх шаардлагыг хангасан болохоо батлан харуулах шаардлагатай.

АНУ руу аялах таны зорилгод ямар визийн ангилал тохирохыг usvisas.state.gov цахим хуудас дахь Визийн ангилалын лавлахаас харна уу.

АНУ-д зорчихыг хүссэн гадаад улсын иргэн ихэвчлэн АНУ-ын виз мэдүүлэх ёстой байдаг бөгөөд виз нь уг мэдүүлэгчийн иргэний харъяалалтай улсаас нь олгосон паспорт дээр олгогддог.

Зарим олон улсын аялагчид визгүй зорчих шаардлага хангасан тохиолдолд АНУ-д визгүйгээр зорчих боломжтой. Энэ цахим хуудсын Виз хэсэг нь АНУ-д зорчих гадаадын иргэдэд зориулсан АНУ-ын визийн талаар мэдээлэл агуулна.

(Жич: АНУ-ын иргэд АНУ-руу зорчиход виз авах шаардлагагүй боловч өөр бусад орон руу зорчиход тухайн улсын Элчин сайдын яамнаас виз авах шаардлагатай байж болно.)

Глобал дэмжлэг үйлчилгээний “Холбоо барих” цахим хуудаст нэвтрэн харилцагчийн үйлчилгээний талаар бүрэн мэдээлэл авах эсвэл доорх сонголтуудаас сонгож үйлчилгээний ажилтантай холбогдоно уу:

  • Утсаар холбогдох: Үйлчилгээний ажилтан танд Даваа – Баасан гарагуудад 09:00-17:00 цагийн хооронд Англи болон Монгол хэлээр үйлчилгээ үзүүлнэ. Дуудлага хүлээн авах төв АНУ-ын болон Монгол Улсын баярын өдрүүдэд ажиллахгүй.
  • 7555 1100 (Монголоос холбогдох)
  • +1 703 745 5473 (Америкаас холбогдох)
  • +976 7555 1100 (Бусад улсаас холбогдох)
  • И-мэйл: Үйлчилгээний ажилтантай support-mongolia@ustraveldocs.com хаягаар и-мэйл бичиж холбогдоно уу.
  • Онлайн туслахтай чатлах: Онлайн туслахтай 09:00-17:00 цагийн хооронд энд дарж чатлана уу. Уг үйлчилгээг авахын тулд та Chrome, Firefox, Safari эсвэл Opera гэсэн цахим хөтчийн аль нэгийг ашиглан нэвтэрнэ үү.

АНУ-ын Элчин сайдын яаманд нийтэд /Консулын хэлтсийн үйлчлүүлэгчдэд/ зориулсан машины тусгай зогсоол байхгүй болохыг анхаарна уу.

Элчин сайдын яамны ойролцоо авто машины зогсоол олоход төвөгтэй байдаг тул үйлчилгээ авах гэж ирэхдээ нийтийн тээврийн хэрэгсэл эсвэл такси ашиглахыг бид танд зөвлөж байна. Хэрэв та хувийн машинаа ашиглан ирэх бол ойролцоох гудамж талбай эсвэл өөр зогсоолд машинаа аюулгүй байршуулна уу.

Төрийн департамент нь АНУ-ын ашиг сонирхлыг хамгаалах үүднээс визийн үйл явцыг шударгаар, тодорхой хэмжээнд нээлттэйгээр явуулдаг.

Виз мэдүүлэгч танд бид доорх зүйлсийг амлаж байна:

  • Хэдийгээр танд виз олгох боломжгүй байсан ч бид танд хүндэтгэлтэй хандаж, таны нэр төрд халдахгүй.
  • Бид хүн болгоны визийн өргөдлийг харилцан адилгүй болохыг ойлгож тус тусад нь авч үзэх болно.
  • Таны хувьд визийн ярилцлага нь анхны эсвэл танил биш явц учраас таныг сандарч болохыг ойлгож байна.
  • Визийн ярилцлагын богино хугацаанд таны аяллын төлөвлөгөө болон зорилгын талаарх бүрэн дүүрэн мэдээлэл авахын төлөө бид үргэлж хичээдэг.
  • Бизнес эрхлэх, суралцах эсвэл бусад чухал асуудлаар АНУ-ыг зорих гэж буй бүх виз мэдүүлэгчдийг цагт нь аялуулах, ярилцлагын цаг товлох боломжийг шударгаар олгох үүднээс бид байгаа нөөц бололцоо дайчлан ажиллах болно.
  • Элчин сайдын яамны болон Консулын газрын цахим хуудаст визийн шаардлага,  виз мэдүүлэх явцын талаарх мэдээллийг дэлгэрэнгүй, үнэн зөвөөр нийтлэх болно.
  • Элчин сайдын яам, Консулын газруудын цагаачлалын бус визийн ярилцлагын хүлээх хугацааг state.gov цахим хуудаст мэдээлэх болно.
  • Виз олгохоос татгалзах болсон шалтгааныг танд тайлбарлах болно.

Үүнээс гадна хэрвээ та:

  • Оюутан сурагч бол хичээлийг тань цагт нь эхлүүлэх боломжийг хангах үүднээс цаг товлох болон, визийн шаардлага бүрэн хангасан бол визийг яаралтайгаар олгоход анхаарч ажиллана.
  • Эрүүл мэндийн болон хүмүүнлэгийн тусламжийн зорилгоор зорчигч бол амь настай холбоотой онцгой байдлын үед визийнүйл явцыг шуурхай явуулахад анхаарч ажиллана.
  • Бизнес аялагч бөгөөд америкийн бизнестэй холбоотой онцгой нөхцөл байдлуудад шуурхай үйлчилгээ үзүүлэх тал дээр анхаарч ажиллана.

Үүний зэрэгцээ бид виз мэдүүлэгч танаас:

  • Аялал болон визийнмэдүүлгээ аль болох эртнээс төлөвлөх
  • Өргөдлөө бүрэн, үнэн зөв бөглөх
  • Өөрийн төлөвлөгөө болон зорилгыг тодорхой байлгах
  • Визийн ярилцлагадаа өөрийн зорилгыг тодорхой бөгөөд цэгцтэй ярихаар бэлтгэж ирэхийг хүсэж байна.