Цагаачлалын виз

АНУ-ын цагаачлалын визийг Монгол улсын иргэд болон тус улсад оршин суугчдад зориулж Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ дээр гаргаж байна. Цагаачлалын визийн өргөдлийг мэдүүлэхэд цагаачлах гэж буй гадаадын иргэн нь АНУ-ын иргэн, АНУ-д хууль ёсны байнгын оршин суугч ойрын хамаатан, эсвэл АНУ-д ажиллах гэж байгаа бол тухайн ажил олгогч гэсэн ивээн тэтгэгчтэй байх ёстой бөгөөд энэхүү харилцааг цагаачлалын визийн өргөдөл мэдүүлэхээс өмнө баталгаажуулсан байна. Ивээн тэтгэгч буюу спонсор нь виз мэдүүлэгч гадаад иргэний нэрийн өмнөөс АНУ-ын Иргэншил, Цагаачлалын Албанд (АНУИЦА) өргөдөл мэдүүлснээр энэ үйл явц эхэлнэ.

Олон үндэстний цагаачлалын визийн хөтөлбөр зэрэг АНУ-ын цагаачлалын визийн төрлүүдийн талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл usvisas.state.gov цахим хуудасны Визийн Ангиллын Лавлах (Directory of Visa Categories) хэсгийг уншаарай. Дараа нь цагаачлалын визийн өргөдөл мэдүүлэхийн тулд, usvisas.state.gov цахим хуудсан дээрх Цагаачлалын Визийн Өргөдөл Мэдүүлэх Процесс (Immigrant Visa Process), эсвэл Олон Үндэстний Визийн Сугалаанд Оролцох Процессийн (Diversity Visa Process) дагуу баримтаа бүрдүүлээрэй.

АНУИЦА нь ивээн тэтгэгчийн өргөдлийг баталгаажуулсны үндсэн дээр таны Визийн Үндэсний Төв (ВҮТ) дээрх бүртгэл бүрэн гүйцэд явагдсан, эсвэл та Олон Үндэстний Визийн Сугалаанд хожин виз авах эрхтэй болж энэ нь Кентаккигийн Консулын Төвд (KКТ) амжилттай бүртгэгдсэн бол, удаах удирдамж, зааврыг авахын тулд ВҮТ болон ККТ-өөс ирсэн зааварчилгаа, түүнчлэн энэхүү цахим хуудсан дээрх мэдээллийг сайтар унших хэрэгтэй.

Цагаачлалын виз