Олон үндэстний цагаачлалын виз

1990 оны Цагаачлалын хуулиар Олон үндэстний цагаачлалын визний хөтөлбөрийг бий болгосон бөгөөд 1995 оны санхүүгийн жилээс эхлүүлэн жил бүр 55,000 цагаачлалын визийг сугалаагаар олгодог болсон. Энэхүү Сугалаа нь Америкийн Нэгдсэн Улс дахь цагаачлагч хүн амыг төрөлжүүлэх зорилготой бөгөөд сүүлийн 5 жилийн хугацаанд Америкийн Нэгдсэн Улсад цагаачилсан иргэдийн тоогоороо бага улс орнуудаас ихэвчлэн өргөдлийн маягтуудыг сонгодог.

Олон үндэстний визний өргөдлийг мэдүүлэхдээ usvisas.state.gov цахим хуудасны Олон үндэстний визний процесс (Diversity Visa Process) хэсэг дээрх алхмуудыг нэгбүрчлэн дагана. Эдгээр алхмуудын дагуу материалаа бүрдүүлэн өргөдлөө мэдүүлсэн бол, удаах удирдамж, зааврыг авахын тулд ККТ-өөс ирсэн зааварчилгаа, түүнчлэн энэхүү цахим хуудсан дээрх мэдээллийг сайтар унших хэрэгтэй.