Та usvisas.state.gov цахим хуудсан дээрх Олон Үндэстний Визийн Сугалаанд Оролцох Процессийн дагуу шаардлагатай Цагаачлалын визийн өргөдлийн маягтыг (DS-260) бөглөн явуулсны дараа ККТ-өөс танд ярилцлагын товыг мэдээлсэн цахим шуудан ирж магадгүй.
Энэхүү цахим шууданд таны ярилцлаганд орох огноо, цаг ба байршлыг харахад шаардлагатай өөрийн Олон Үндэстний Визийн бүртгэлийн баталгаажуулсан дугаарыг ашиглан Олон Үндэстний Визийн Электрон бүртгэлийн (E-DV) цахим хуудсан дээр Виз Мэдүүлэгчийн Статусыг Шалгах (Entrant Status Check) дэлгэц рүү хэрхэн нэвтрэх тухай зааварчилгаа бүхий мэдээлэл очно. Ярилцлагын үйл явцын тухай дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл usvisas.state.gov цахим хуудсаар зочлоорой.