АНУ-ын цагаачлалын тухай хууль тогтоомжийн дагуу жил бүрийн санхүүгийн тайлант хугацаанд (10-р сарын 1-нээс ирэх оны 9-р сарын 30 хүртэл) ойролцоогоор 140,000 гаруй ажил эрхлэлтийн цагаачлалын визийг шаардлага хангасан виз мэдүүлэгчид олгодог. Ажил эрхлэлтийн цагаачлалын виз нь таван ангилалд хуваагдана. Тодорхой шаардлага хангасан эхнэр, нөхөр болон хүүхдүүд ажил эрхлэгч цагаачлагчтай хамтдаа АНУ руу зорчих боломжтой.
Ажил эрхлэлтийн цагаачлалын визийн дээрх таван ангиллын тухай дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл state.gov цахим хуудсаар зочлоорой. Ажил эрхлэлтийн цагаачлалын визийн өргөдөл мэдүүлэхийн тулд, usvisas.state.gov цахим хуудсан дээрх Цагаачлалын Визийн Өргөдөл Мэдүүлэх Процессийг (Immigrant Visa Process) дагаарай.
Эдгээр алхмуудын дагуу материалаа бүрдүүлэн өргөдлөө мэдүүлсэн бол, удаах удирдамж, зааврыг авахын тулд ВҮТ-өөс ирсэн зааварчилгаа, түүнчлэн энэхүү цахим хуудсан дээрх мэдээллийг сайтар унших хэрэгтэй.