Ярилцлага

Та usvisas.state.gov цахим хуудсан дээрх Цагаачлалын Визийн Өргөдөл Мэдүүлэх Процессийн дагуу шаардлагатай төлбөр хураамжийг төлж, Цагаачлалын визийн өргөдлийн маягтыг (DS-260) бөглөн Дэмжлэг Үзүүлэх Баталгаа болон бусад нэмэлт материалуудыг ВҮТ-д өгсний дараа тэд таны баримт бичгийг бүрэн гүйцэд эсэхийг нягтлан шалгана.

Таны мэдүүлгийг бүрэн гүйцэд гэж үзэн ярилцлаганд оруулахаар шийдвэл, ВҮТ таны ярилцлагын цагийг товлохоор бидэнтэй хамтран ажиллана.