Гэр бүлийн гишүүнд тулгуурласан цагаачлал

Ойрын хамаатан болон Гэр бүлийн гишүүний виз гэсэн Гэр бүлийн гишүүний цагаачлалын визийн хоёр өөр ангиллыг Америкийн Нэгдсэн Улсын цагаачлалын тухай хууль тогтоомж, тэр дундаа Цагаачлал, Харъяаллын Хуулинд (ЦХХ) заасан байдаг.

Цагаачлалын визийн дээрх хоёр ангиллын тухай дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл usvisas.state.gov цахим хуудсаар зочлоорой. Ойрын хамаатан, эсвэл гэр бүлийн гишүүний цагаачлалын визийн өргөдөл мэдүүлэхийн тулд, usvisas.state.gov цахим хуудсан дээрх Цагаачлалын Визийн Өргөдөл Мэдүүлэх Процессийг (Immigrant Visa Process) дагаарай.

Эдгээр алхмуудын дагуу материалаа бүрдүүлэн өргөдлөө мэдүүлсэн бол, удаахь удирдамж, зааврыг авахын тулд ВҮТ-өөс ирсэн зааварчилгаа, түүнчлэн энэхүү цахим хуудсан дээрх мэдээллийг сайтар унших хэрэгтэй.