Өргөдөл мэдүүлгийн статус

  1. Ярилцлага
  2. Өргөдөл мэдүүлгийн статус
  3. Ярилцлагын дараа

Цагаачлалын визийн ярилцлагын төгсгөлд Консулын ажилтан танд таны визийн өргөдлийг зөвшөөрсөн, эсвэл татгалзсан хариуг мэдэгдэнэ. Зарим визийн өргөдлийн хувьд нэмэлт захиргааны ажил шаардагддаг учраас Консулын ажилтан виз мэдүүлэгчтэй ярилцсаны дараа эцсийн шийдвэр гаргахад багагүй хугацаа шаардлагатай.

Виз мэдүүлэгчид энэхүү тавигдах шаардлагын тухай өргөдөл мэдүүлэхээс өмнө зөвлөсөн байгаа. Ихэнх захиргааны нэмэлт процесс нь ярилцлаганд орсноос хойш 60 хоногийн дотор шийдвэрлэгддэг. Ийм нэмэлт процесс шаардлагатай болох үед хэр удаан хүлээх эсэх нь тухайн өргөдөл мэдүүлэгчийн нөхцөл байдлаас шалтгаална. Визийн өргөдлийн статусаа ceac.state.gov цахим хуудсаар орж шалгаж болно.

Хэрвээ танд виз олгохоос татгалзсан хариу өгсөн бол, usvisas.state.gov цахим хуудсан дээрх Тэнцэхгүй болон Татгалзах Шалтгаанууд (Ineligibilities and Waivers) гэсэн хэсгээс хэрэгтэй мэдээллийг олж аваарай.