Та usvisas.state.gov цахим хуудсан дээрх Цагаачлалын Визийн Өргөдөл Мэдүүлэх Процессийн дагуу шаардлагатай төлбөр хураамжийг төлж, Цагаачлалын визийн өргөдлийн маягтыг (DS-260) бөглөн Дэмжлэг Үзүүлэх Баталгаа болон бусад нэмэлт материалуудыг ВҮТ-д өгсний дараа тэд таны баримт бичгийг бүрэн гүйцэд эсэхийг нягтлан шалгана. Таны мэдүүлгийг бүрэн гүйцэд гэж үзэн ярилцлаганд оруулахаар шийдвэл, ВҮТ таны ярилцлагын цагийг товлохоор бидэнтэй хамтран ажиллана.
Ярилцлагын үйл явцын тухай дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл usvisas.state.gov цахим хуудсаар зочлоорой.