Визийн ярилцлагын үеэр Консулын ажилтан виз олгох эсэхийг тодорхойлох бөгөөд олгохоор шийдвэрлэсэн тохиолдолд аялалын зорилгод үндэслэн визийн ангиллыг тогтооно. Өргөдөл мэдүүлж буй визийн ангиллын дагуу та бүхэн АНУ-ын хууль тогтоомжийн тавигдах шаардлагуудад нийцүүлэн бичиг баримтаа бүрдүүлнэ. Нүүр нүүрээ харж, визийн ярилцлаганд орж байгаагийн гол зорилго нь Консулын ажилтан бичиг баримтын бүрдүүлэлтээс гадна танд виз олгох ёстой эсэхийг үнэлэхэд оршиж байгааг сайтар анхаараарай. Тийм учраас, ярилцлагын үеэр бид бичиг баримтыг хянаж үзэх нь ховор бөгөөд виз олгох эсэх шийдвэр гаргахдаа тэрбүрчлэн бичиг баримтын агуулгад найддаггүй.