Америкийн Нэгдсэн Улсаас өөр улс оронд нэг жил буюу түүнээс дээш хугацаанд байсан, эсвэл Буцаж Орох Зөвшөөрөл (Travel Document)-д заасан хугацааг хэтрүүлсэн АНУ-ын байнгын оршин суугч (Legal Pernament Resident) нь Америкийн Нэгдсэн Улсад буцаж очин байнгын оршин суух статусаа сэргээхийн тулд шинээр SB-1 төрлийн цагаачлалын виз авах шаардлагатай. Та SB-1 визийн шалгуур болон бүрдүүлэх бичиг баримтыг АНУ-ын https://travel.state.gov/content/visas/en/immigrate/returning-residents.html болон https://www.uscis.gov/tools/glossary/returning-resident цахим хуудаснаас аваарай. Консулын хэлтэст цаг авахдаа UlaanbaatarIV@state.gov цахим хаягаар холбогдоно уу.