Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яамны Консулын хэлтэс нь АНУ руу түр хугацаагаар зорчих хүсэлтэй болон АНУ-д тодорхойгүй хугацаагаар эсвэл байнгын оршин суух хүсэлтэй хүмүүст визийн үйлчилгээ үзүүлдэг. Цагаачлалын бус визийн ангилал төрлүүдийн лавлагаа авах зэрэг АНУ-ын цагаачлалын бус виз авах өргөдөл мэдүүлэх тухай бүрэн мэдээлэл авахыг хүсвэл манай Глобал дэмжлэг үйлчилгээний (ГДҮ) цахим хуудсаар зочлоорой.
ХОЛБОО БАРИХ
Глобал дэмжлэг үйлчилгээний “Холбоо барих” цахим хуудаст нэвтрэн харилцагчийн үйлчилгээний талаар бүрэн мэдээлэл авах эсвэл доорх сонголтуудаас сонгож үйлчилгээний ажилтантай холбогдоно уу:
- Утсаар холбогдох: Үйлчилгээний ажилтан танд Даваа – Баасан гарагуудад 09:00-17:00 цагийн хооронд Англи болон Монгол хэлээр үйлчилгээ үзүүлнэ. Дуудлага хүлээн авах төв АНУ-ын болон Монголын баярын өдрүүдэд ажиллахгүй.
- 7555 1100 (Монголоос холбогдох)
- +1 703 745 5473 (Америкаас холбогдох)
- +976 7555 1100 (Бусад улсаас холбогдох)
- И-мэйл: Үйлчилгээний ажилтантай support-mongolia@ustraveldocs.com хаягаар и-мэйл бичиж холбогдоно уу.
- Онлайн туслахтай чатлах: Онлайн туслахтай 09:00-17:00 цагийн хооронд энд дарж чатлана уу. Уг үйлчилгээг авахын тулд та Chrome, Firefox, Safari эсвэл Opera гэсэн цахим хөтчийн аль нэгийг ашиглан нэвтэрнэ үү.
Нэмэлт мэдээллийн эх сурвалжууд:
- Глобал дэмжлэг үйлчилгээний цахим хуудас болон Түгээмэл асуултууд цахим хуудас таны асуултад хариу өгөх болно.
- Цагаачлалын бус виз мэдүүлэгч визийн үйл явцаа энд дарж шалгах боломжтой
- Ярилцлагын цаг товлох болон визийн хураамжтай холбоотой асуудлыг support-mongolia@ustraveldocs.com хаягаар и-мейл бичих эсвэл 75551100 дугаараар холбогдож лавлана уу.
- Танд цагаачлалын бус визтэй холбоотой асуудал гарвал UlaanbaatarNIV@state.gov хаягаар и-мейл бичиж лавлана уу.
АНУ-ын Элчин сайдын яаманд нийтэд /Консулын хэлтсийн үйлчлүүлэгчдэд/ зориулсан машины тусгай зогсоол байхгүй болохыг анхаарна уу.
Элчин сайдын яамны ойролцоо авто машины зогсоол олоход төвөгтэй байдаг тул үйлчилгээ авах гэж ирэхдээ нийтийн тээврийн хэрэгсэл эсвэл такси ашиглахыг бид танд зөвлөж байна. Хэрэв та хувийн машинаа ашиглан ирэх бол ойролцоох гудамж талбай эсвэл өөр зогсоолд машинаа аюулгүй байршуулна уу.
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ, КОНСУЛЫН ХЭЛТЭСТ ӨӨРИЙН БИЕЭР ЗОЧЛОХ
Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яам нь 11-р хороололд, Их тойруугаас холгүй, Лаосын ЭСЯ-ны хажууд байрладаг.