“Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ба нөлөөлөл” сургалт

Монголын эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, нөлөөллийг бэхжүүлэх төслийг 2015 оны 1-р сараас 2016 оны 12-р сарыг дуустал хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд зүүн бүсийн аймгуудад сургагч чиглүүлэгчийг бэлтгэх сургалтыг 2016 оны 4 дүгээр сар 24-26-ны хооронд Монголика амралтын газар зохион байгуулна.

Эдгээр бэлтгэгдсэн сургагч чиглүүлэгчийг нь “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ба нөлөөлөл” сургалтыг Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дундговь, Говь-Сүмбэр, Дорноговь аймагт зохион байгуулах юм.

5-р сарын 2-4-нд Хангайн бүсийн, 5-р сарын 4-6 Баруун бүсийн сургагч чиглүүлэгчийг бэлтгэх сургалтууд болох бөгөөд тэд мөн орон нутгийн эмэгтэйчүүдэд “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ба нөлөөлөл” сэдвийн дор мэдлэг дээшлүүлэх сургалт явуулах юм.

Эдгээр сургалт нь МонФемНет Үндэсний Сүлжээнээс АНУ-ын Эмэгтэйчүүдийн асуудлын сан болон АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр явагдаж байгаа бөгөөд сургалтын гол зорилго нь үндэсний болон орон нутгийн хэмжээнд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, нөлөөллийг бэхжүүлэх үр дүнтэй үйл явц өрнүүлэх замаар эмэгтэйчүүдийн улс төр болон шийдвэр гаргах төвшний оролцоо, үр нөлөөг нэмэгдүүлэн улмаар жендерийн тэгш эрх, хүний эрхэд суурилсан ардчилсан, хүмүүнлэг, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэгдсэн.

Хэвлэл мэдээлэлтэй холбоотой асуулт байвал 7007-6249 дугаарын утсаар, paspress@usembassy.mn хаягаар хандана уу.