
АНУ-ын Элчин сайдын яам Монгол Улсын Уул уурхайн яамны урилгаар 2015 оны 4 сарын 20-24-ны хооронд газрын тос, хийн салбарын талаарх олон улсын хуулийн журмуудын шилдэг туршлагыг хуваалцаж, тэдгээрийг түрүү оны 7 сард шинэчлэгдсэн Газрын тосны тухай хуулинд хэрхэн тохируулан хэрэгжүүлэх талаар хэлэлцүүлэг, семинар зохион байгууллаа.
Эрчим хүчний асуудлаар мэргэшсэн АНУ-ын Худалдааны Яамны Хууль эрх зүйн зөвлөх Мохамед Бадисси болон Канад Улсын Алберта мужийн дарга асан Дан МакФэден нар семинарыг удирдан явууллаа. Семинар нь Газрын тос, хийн тусгай зөвшөөрлийн олголт болон орлогыг зохицуулах, засгийн газрын байгууллагуудын хоорондын үйл ажиллагааг уялдуулах тухай сэдвүүд дээр онцгойлон анхаарсан юм.
Хэлэлцүүлэгт Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны хэлтсийн ажилчдаас гадна Монгол Улсын Уул уурхайн яам, Аж үйлдвэрийн яам болон Сангийн яам, Газрын тосны хэрэг эрхлэх газар, түүнчлэн салбар холбоодын төлөөлөл, хувийн хэвшлийнхэн оролцсон.
Монгол Улс нь уламжлалт болон уламжлалт бус газрын тосны нөөцийг хөгжүүлэх зорилгоор олон улсын хөрөнгө оруулагчдыг татах үүднээс шударга, тогтвортой зохицуулалтын тогтолцоог бий болгох тал дээр анхааран ажиллаж байна.